М.Далайхүү : “ӨӨЛДҮҮД ӨӨХӨНД ДУРТАЙ ӨГЛӨӨ БОСООД .......”.

“ӨӨЛДҮҮД ӨӨХӨНД ДУРТАЙ ӨГЛӨӨ БОСООД .......”.

1487 онд Чорос овгоос Өөлдүүд тасран салж Дөрвөн Ойрадын нэг болов.1490 онд Өөлд Чорос хоёр хоорондоо байлдав. 1502 онд дундад Ази уруу нүүв. Сурвалж бичигт “Өөлд.... чиг үгүй жилийж Кыкылбашид одож шингэв” гэжээ.

Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзэлж өөрийн харьяат нараа Өөлд хэмээн нэрийдэв. 1688 онд Галдан Бошигт цэрэглэн хөдөлж Халхад цөмрөн оров. Галдан Бошигт 1680 онд Оросоос цэрэг зэвсгийн тусламж хүссэн ч хариу өгөхгүй байсаар 1689 онд Орос–Манж хоёр улс “Нэрчүүгийн гэрээ” байгуулав. 1690 онд Галдан Бошигт 1644-1697 Ховдод ирж суурьшив. 1695 онд их цэрэг хуралдуулж, дахин Халхад цөмрөн орж Хэрлэн гол хүрч байлдав.

1696 онды 4-р сарын сүүлчээр “Зуу мод”-ны газар манжийн цэрэгтэй байлдаж ялагджээ. Хатан Ану байлдааны талбарт амь үрэгдэж, хүү Сэвдэнбалжир нь 1696 оны 12 сарын үед Хамилд туслаж авахаар очиход Хотонгийн түрүү Тархабк болон түүний хүү Кобен нар манжийн төрд нүүр олох хэмээн түүнийг баривчлан 1697 оны намар Бээжинд хүргэв. Манжийн цэрэгтэй байлдаж ухраах үед Ойрадуудаас багаахан хэсэг тасран үлдсэн нь Өлзийт суман дахь Өөлдүүд ажээ.

17 дугаар зууны сүүлч 18-р зууны эхэнд Манжуудын эсрэг Галданг дагаж тэмцсэн Ойрдуудыг хоёр хошуу болгон эхлээд “Түйн гол”-ын сав дагуу дараа нь түр 1732 онд “Халх гол”-д аваачиж, эцэст нь Зүүн гарыг байлдан дагуулсны дараа 1761 онд “Орхон гол”-ын дунд урсгалын сав дагуух газар “Сайн ноён хан” аймагт захируулжээ.

Амарсанаа, Чингүнжав нарын бослогыг дэмжсэн гэж сэжиглэн Өөлдийн засаг ноён Дамбийг зэрэг хэргэм албан тушаалаас нь огцруулсан учир тэрээр хэсэг ардыг дагуулан Орхоны сав нутгаас 1764 онд нүүж, Ховд голын хөндий Цамбагарав уулын өмнө этгээдэд 1769 онд очиж суурьшжээ. Чин үнэндээ бол эцгийн зэрэг хэргэм, албан тушаалыг хэн залгамжлах вэ гэдэг дээр гарсан үеэл ахан дүүсийн хоорондын маргаан, тэмцэл , манжийн хаанд алтан хошуу өргөж бие биенээ матсан гүтгэлгэнээс болж үүссэн хэрэг байсан ажээ.

16-р зууны сүүл хавьд Ойрадын дотор хошууд аймаг хүч түрэн гарч ирсэн хийгээд тэдний тэргүүлэгчид нь Ханай Хонгор, Байбагас, Гүш хан Төрбайх, Очирт сэцэн нар ажгуу. Харин 17-р зуунны 20-иод оны үед Зүүн гарын Хара Хула ноён хүчирхэгжиж, удирдлагыг гартаа авчээ. Тэрээр 1620 онд Ойрадын бусад ноёдын саналыг үл харгалзан 4000 цэрэг дайчлан Увс нуур орчмоор Халхын хотгойд нутагт хүч түрэн орж ирж, Шолой Убаши хунтайжийн харьяат нараас олзлон авсан хэрэг өдөөхөд Шолой Убаши хэлэгнэн 7000 мянган цэрэг хөдөлгөж түүнийг хөөн зайлуулж, эхнэр хүүхдийг нь булаан авч байжээ. Шолой Убаши бол Гэрсэнз Жалайр хунтайжийн ахмад хөвгүүн Ашихай Дарханы ач хөвгүүн билээ. Хара Хулаагийн 10 хөвгүүдийн ахмад нь Баатар хунтайж болой. Догшин ноён Хара Хула 1634 онд өвчнөөр насан өөд болжээ. Хотогчин Баатар хунтайж 1634-1663 эцгийн орыг залгаж баруун монголын нэртэй ноёдын нэгэн болжээ.

1635 онд Далай лам Төрбайх ноёнд Гүш хан Данзан Чойжил цол өргөмжилж, Баатар хунтайжид Эрдэнэ хэмээх цол соёрхов. 1637 онд Гүш хан Төрбайх, Эрдэнэ Баатар хунтайж нар нэгэн түм илүү цэрэг хөдөлгөн Хөх нууурт цөмрөн орж, Цогт хунтайжийн цэрэгтэй тулалдаж ойрдууд ялжээ. Харь гүрний дотоод хэрүүл улаан шар малгайтны төлөө, маргааны төлөө юуны учир Монголчууд харь нутагт очиж, эрэгчин эмэгчнээ үзэх болов. Өдгөө ч тэр монголчуудын цусаар будагдсан газарыг “Улаан хошуу” хэмээн нэрлэдэг ажээ.

1638 онд Өөлдийн Баатар хунтайж, Торгуудын Мэргэн жонон нар нутаг буцахад Гүш хан Төрбайх “Энэ шоргоолж мэт Тангадын дотор гагц би яахан суух буй. Та хоёр харьсны дараа миний хувийн албат ба нөхөд болох хүмүүсийг явуулж өгөгтүн хэмээн” хүсжээ. Тийнхүү Баатар хунтайж нутагтаа ирсэн хойно өөрийн хөвгүүн Оночин сэцэнийг, Торгуудын Мэргэн жононг, Хошуудын хөндлөн Убашийг тус тусын албат нартай нь Гүш ханы дэргэд явуулжээ. Гүш хан 1638 онд Лхаст очиж улмаар 1639-1640 онд Кам орныг, 1641-1642 онд Умарт Түвдийн Үй, Цан орныг эзэлж Түвд бүхэлдээ түүний гарт оров. 1642.03.15-нд Түвдийн төр, шашны тэргүүнийг өргөмжлөх ёслол болж, Гүш хан Төрбайх Түвдийн хаан ширээнд, Ү Далай лам Лувсанжамцыг Түвдийн бурхан шашны тэргүүнээр тус тус өргөмжилжээ. Тэрээр 1655 онд 73 насандаа Лхаст нас нөхцөжээ.

Хотогчин Баатар хунтайжийн төрийн эрх барьсан 20 гаруй жилд Зүүн гарын улсын эрх сүр ихээр бадарч түүний санаачлага шууд оролцоогоор 1640 оны 8 сард Тарвагатайн Улаан бураа хэмээх газарт Халх Ойрадын ноёдын их чуулган зарлан хуралдуулж “Дөчин дөрвөн хоёрын их цайз” хэмээх хууль цаазын бичигийг санал нэгтэй батлан гаргасан түүхтэй билээ. Тус чуулганаар 300-аад жил үргэлжилсэн монголын задрал бутарлыг даван тууллах, Үндэсний нэгдсэн хүчирхэг улсыг сэргээх, харийн дайралтаас монгол тууургатныг хамгаалах зэрэг олон чухал асуудлыг авч хэлэлцсэн байна.

1755-1758 онуудад манжийн түрэмгийлэлийн эсрэг гарсан баруун, зүүн монголын ард түмний бослого, тэмцэл дарагдсаны дараа Зүүн гарын улсын нутаг дэвсгэрийг эзгүйртэл аллага , хядлага явуулсан байдаг бөгөөд энэ аллага хядлагаас болж нэг хэсэг нь аргагүйн эрхэнд манжид дагаар орж, уугуул нутгаасаа хөөгдөж, нутаг заагдан алс хол энэ тэнд цөлөгдсөн байдаг. Тухайлбал үүний дотор Өөлдүүдийг Цахар, Хөх нуур, Или, Тарвагатай, Алшаа, Шилийн гол, Хармөрөн, Сайн ноён хан аймгийн Орхон,Тамирын сав зэрэг 15 нутагт харгалзуулан суулгасан тухай Академич Ч.Далай “Орад Монголын түүх”, доктор А.Очир “Монголын Ойрадын түүхийн товч”, Ж.Өлзий “ӨМӨЗО-ны зарим үндэстэн ястны түүх”, Х.Ражумаа “Нутгийн минь Өөлдүүд” зэрэг бүтээлүүдээс олж уншиж болно.

Галдан бошигттой мөр зэрэгцэн манжууудтай тулалдаж явсан жанжин Данжила, Данжин Омбо, Дугар, Равдан нар бол түүний ач дүү, үеэл, хаяал ахан дүүс юм. Данжила бол түүний төрсөн ах Ончуны хүү, Данжин Омбо, Дугар, Равдан нар бол Галдангийн өвөг эцэг Эрдэнэбаатар хун тайжийн төрсөн дүү Мэргэн дайчний хүү, ач, жич хөвгүүд юм. Өнөөгийн Архангай аймгийн Өлзийт сумын Өөлдүүд бол Равдан жанжны, Хотонт сумын Өөлдүүд бол Данжила жанжны угсаа, албат харьяат нарын удамынхан гэж судлаачид тогтоосон байдаг ажгуу.

Дээрхи Өөлдүүд Галдан бошигтыг таалал төгссөний дараа Түйн голд гучаад жил суусны дараа 1930 онд захирагч Сэвдэнванбууг дагалдан Халх голд ирсэн бөгөөд улмаар 1732 онд Хөлөн буйрт суурьшжээ. Үүнээс хойш нэг хэсэг нь тэндээ үлдэж 1761 онд Дамбий, Пунцаг нарын албатыг буцаан, Орхон, Тамирын билчирт ирүүлж, Сайн ноён хан аймагт захируулжээ. Үүнийг бичигч бивээр Архангай аймгийн Өгийнуур сумын уугуул бөгөөд манай сум бүр хойно 1952 онд Өзийт, Хашаат, Хотонт, Батцэнгэл сумаас тус бүр нэжгээд баг тасалж байгуулагдсаны Өлзийт “4,5-р баг”-өөс тасарч нийлсэн Өөлдийн “Алтан яснаа кэлтэрхиа, алаг махнаа тасархаа,..Өсирсин цусан, тасарсан махан” билээ. Өнөө хир манай сумынхан Өөлдийнхөн, Шавийнхан, Хангай Хайрханыхан Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу, 1924 онд Цэцэрлэг Мандал уулын аймгийн Хангай Хайрханы хошуу болсон гэж бие биенээ шоглон дуудах нь бий.

Ийнхүү одоогоос 250 гаруй жилийн тэртээ Манжийн түрэмгийлэгчдийн эсрэг маань уншин бурхандаа залибирч, хормой дэвсэн сөгдөн гуйсан нэг хэсэг байхад, илд барин эрслэн босож эцсээ хүртэл тэмцсэн зоригтонгууд байсныг түүх өнөө хир мартаагүй магтан дуулсаар байгаа билээ. Өчүүхэн би Ардын засагийн буянаар миний үеийнхний нэгэн адил эрүүл саруул өсөж, эрдэм ном сурч, шударга хөдөлмөрөөрөө амин зуулга амжуулж, улсад гуч гауй жил ажиллахдаа эрхтэн дархтны өмнө хошуу цорвойж, толгой гудайж, дагаж далбаганаж явсангүй, хэлье гэсэнээ хэлж, хийе гэснээ амжуулж явсаар өдий хүрсэн нь өндөр өвгийн үеээс үе үеийнхний бор тархинд кодлогдсон тэмцэгч чанартай холбоотой байсан байж болох юм.

Энэхүү нийтлэлийг бичих болсоны учир бол Манжийн хааны эмс охид, алт эрдэнэс, хэргэм зэрэг, албан тушаалын хэл хахуульд авталгүй улс эх орныхоо тусгаар тогтнолын төлөө мятрашгүй тэмцсэн баатарлаг эрсийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн хэрэг бөгөөд өнөөдрийн монголын төр засгийн тэргүүнд байгаа зарим нөхөд хувийнхаа өчүүхэн эрх ашгийг урьдал болгож, уул уурхай гэдэг урхинд орж, улс түмнийхээ эрх ашгийг умартаж явааг ам дамжин ярих болсныг сэтгэл эмзэглэн сонсож, гутарч явдгаа уншигч тантай хуваалцах гэсэн хэрэг болой.

М.Далайхүү. 2010.12.02.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Г.Гантогтох (зочин)

Tanii niitltliig unhslaa saihan hiitlel bna. Bi Arkhangai Uulduudin ugsaa soeliin talaar sonirhdog Ugiinuur sumiin haryat ymaa. Hotont Ulziit, Ugiinuuriin Uulduudiin Owog, tamga, domog zergiig ugsaatnii sudlalaar sudlah shardlgatai bn. Tanitai holbogdoh hergtei bn. Bi tuukhch arheologch mergjiltei ym. HOwdiin Erdeneburenii Uulduud niilj holboo baiguulan setguu; gargaj baigaa ym bnlee. Ted orkhon gold Dambiigaar tolgoiluulan zarim Uu;duu hayj nuugeed Howdiin manj amband tulee modnii alba barij baigaad Tsambagaravt suusan humuus bizdee.

Г.Гантогтох (зочин)

Ch.Dalai bagshtai amid ahui tsagt ni uulzaj Galdan khaanii talaar olon sonirholtoi zuil yruilj baihad Zuun modnii tulaan but tsohigdood Anu hatniihaa sharilig baruun zug avch yvaad odoogiin Hotont uulnd bunhlan orshuulaad heseg Uulduudeer manuulan suulgsan domog temdlj avsanaa yrij bilee. ter tsagaas hoish Hatant uul gej nerlegdej baigaad odoo hotont uul bolson ym gej nuutgginhan yridag ym genlee.

A.Ochir. Disan nariin bichsen *Mongol Ulsiin Uulduud* nomnd sain noen khan aimgiin Uulduud uusch alkhjsan gehees uudtei zuil baidaggui. barag bukh nom sihil tuunees eshilsen badag. Tegheer orkhon goliin daguu nutagshan suusan edgeer baatarlag bas aguu tuukh garvaltai yasantii talaar dorivtoi sudaalgaa hiih hergtei baina.
1. Hel aylga-g her zereg uusch oirad aman ayalguu ulgej hotsorjuu gedgiig sudlah
2. Domog huuchiig sudlah
3. Maliin em, tamga-g sudlah Gal tamga8 ganzga emtei uulduud gej yeilzdag
4.Yag yaj tuukhen tsag ued tuw Halhad irj suuw gediig unen magd todruulah
5.Shutlag murgul burkhan dahiliig ni todruulah. Altanzuu burkhan g.m, mun sum dugan, dazan
6. Ulziit, Ugiinuur, hotontiin Uulduudiin noediin ugsaa zalgamjilaliig todruulah. Undesnii arhivd materal neleed baigaa
7. Odoo ulamjlagdaj irsen owgiin bureldehuuniig sudlah
8. Hurim nair, togloom naadtai, mun duu aman zohiol olamjlagdaj irsen eshiig todruulah
9. Zan hargtariin ontslagiig yagaad Ulziitiin zaluus omglon baidag ve Galdangiin daichin chanar yvaad baij boloh. Uuld hun uuhnd durtai ugluu bosoo zargand... zan aranshin tuw Halkhuudaas ers yalgaatai mun antropologiin turhiin huwd ich bas.

Odoo l bid amjij sudlahgui bol bur uusan shingeed domog huuch yos zanshilaa medeh medeh aylga daylgtai uwugchuud tenger bolj odno shuu de. Barimtad kino, hevruuleg hiij boloh ym.

Нийтлэгч (зочин)

Сайхан санал бичсэн танд талархаж байна. Надтай /99115468/ энэ утсаар харилцаж болно. Мөн энэ талаар С. Баттулга, Д. Баяндалай нартай холбогдож тодрхой зүйлийг лавлаж болно.

С,Цэрэнчмэд (зочин)

Энд бичсэн нийтлэлийг уншаад нээрэн түүхэн их гавъяа, суу алдраа үлдээж чадсан монголын эзэнт гүрний алтан ургийн үр сад болох өөлд түмнийн түүх, хэл, соёл, шашин шүтлэгийг судлах нь зүйтэй. Галдан их хааны тухай түүхэн баримтат кино ч хийх хэрэгтэй байна шүү дээ. Тарж буиарсан монголын эзэнт гүрнийг сэргээх, уугуул нутгаа бүрэн бүтнээр авч үлдэх, уйваагүй муусайн харийн эзлэн түрэмгийлэгчээс тусгаар улс, ард олноо хамгаалах гэж ямар хатуу ширүүн тэмцэж чадсан энэ их баатар хүний түүхийг монгол түмэн мартах учиргүй. Иймд энэ талын судалгаа шинжилгээний ажлыг залуу үе та минь эрч хүчтэй хийж Монгол улсынхаа агуу их түүхэнд бахархаад бахархаад барахгүй үнэтэй хувь нэмэр оруулахыг хүсэн ерөөе.

...... (зочин)

Mash ih bayrlalaa iltgelee bichchihlee!!!

Ариунаа (зочин)

Сэтгэгдэл үлдээсэн Та бүхэнд маш их баярлалаа. Нийтлэл болгоны тань цаана монголоо гэсэн сэтгэл, залуус бидэнд хэлэх гэсэн ухаалаг, голч үгс байдгийг мэдэрдэг. Монгол орны тусгаар тогтнол, түүх соёлын талаар олон сайхан нийтлэл бичсэн М.Далайхүү гуайдаа баярлалаа.

l.daribazar (зочин)

saihan baina shuu setgeliig mini sergeej tsusiig mini huurguj uramiig mini badraaj baina .tsus mini tsever, ner mini tsever setgel mini tsagaan mur mini ariun ,nytag hoshuu hotol MGL mini amaglan baig

Цогоо (зочин)

"Өөлд хүн өөдгүй өөх өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийдэг" гэсэн үг байдаг энэ үг Манжийн үед гарсан гэсэн ам яриа байдаг билээ.
Нэг удаа Манжийн албад Өөлдийн ноёдыг дуудаж тарган хонины мах, сархадаар дайлж цэнгүүлэн хоноод маргааш өглөө нь босоод манжид дагаар орох тухай яриа үүсгэсэн байна. Үүнийг нь өөлд ноёд хүлээж аваагүйгээр барахгүй эсэргүйцсэн байна. Энэ үйлдлийг нь Манжууд " Хай Өөлд хүн өөдгүй өөхтэй мах өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийлээ" гэж ихэд эгдүүцсэн гэдэг. Энэ цагаас хойш "Өөлд хүн өөдгүй өөх өгсөн хүнтэй өглөө нь босоод заргалдаг" гэсэн яриа үүссэн гэсэн ам яриа сонсож байсан юм байна.

Д.Цогтхүү (зочин)

"Өөлд хүн өөдгүй өөх өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийдэг" гэсэн үг байдаг энэ үг Манжийн үед гарсан гэсэн ам яриа байдаг билээ.
Нэг удаа Манжийн албад Өөлдийн ноёдыг дуудаж тарган хонины мах, сархадаар дайлж цэнгүүлэн хоноод маргааш өглөө нь босоод манжид дагаар орох тухай яриа үүсгэсэн байна. Үүнийг нь өөлд ноёд хүлээж аваагүйгээр барахгүй эсэргүйцсэн байна. Энэ үйлдлийг нь Манжууд " Хай Өөлд хүн өөдгүй өөхтэй мах өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийлээ" гэж ихэд эгдүүцсэн гэдэг. Энэ цагаас хойш "Өөлд хүн өөдгүй өөх өгсөн хүнтэй өглөө нь босоод заргалдаг" гэсэн яриа үүссэн гэдэг.

tete (зочин)

yu ch gemeer yum be de yarival ikh l yum baihiim doo. Yamartai ch suuliin jiluuded bii bolson neg olzuurhuushtai zuil ni udam sudar ovog yasaa sergeej bas henii ur huuhed yum bol gej oorigoo erj haih ni bii bolson baina. Oolduudiig uneheer hairlaj yavah yostoi humuus gej boddog shuu. Ted mongolchuudiigaa urgelj erchilj tulaand bambai bolj jadand er bolj yavsan humuus gej bas boddog.

Зочин

taalagdlaa

хулан ш дээ (зочин)

саааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааак

Enkhbaatar Tumurbat (зочин)

Эрдэнэ Баатар хунтайж чинь Галдан бошигт хааны өвөг эцэг биш төрсөн эцэг нь биз дээ

Г.Баттулга (зочин)

Таны бичсэн нийтлэлийг уншиж үүх түүхээ мэдэж сэргээж авлаа. сайхан сэтгэгдэл төрж байна. Тэмцэгч шударга ,долигонуур биш өвөг дээдсээрээ бахархаж сууна. Улам олон болох болох болтугай.

Үнэн үг (зочин)

Сайхан нийтлэл байна, маш их таалагдлаа. Бүүүр их юм уншихыг хүсэж байна.

chuluunpurev (зочин)

tuuhiig unshihad saihan bailaa. nemj huuch yaria oruulsan humuust bayrlalaa.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)