М.Далайхүү : НИЙГМИЙН ХИЙГЭЭД ЛИБЕРТАРЬ АРДЧИЛАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

НИЙГМИЙН ХИЙГЭЭД ЛИБЕРТАРЬ АРДЧИЛАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

ЛИБЕРТАРЬ АРДЧИЛАЛ

НИИГМИЙН АРДЧИЛАЛ

ТАЙЛБАР



1. Хүмүүсийн хоорондын харьцаанд хувиа хичээсэн үзэл давамгайлдаг.

1. Хүмүүс өөрийн ашиг сонирхолын зэрэгцээ нийгмийн ашиг сонирхолыг хүндэтгэдэг

-гэр бүлсэг биш, 16 нас хүр мэгц үүргэвчээ үүрээд гардаг, ахан дүүс хүртэл төрхөмсдөггүй



2. Шударга ёсны тухай ойлголт зөвхөн цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлтэй холбоотойгоор дурьдагддаг

2. Эз, Нийгэм соёлын эрхүүдийг баталгаажуулахыг эрмэлздэг. Үнэ төлбөргүй сургалт, найдвартай нийгмийн хамгаалал, хөдөлмөрлөх эрх, авч буй цалин нь амьдралд нь хүрэлцдэг байх

- ОУХЭБ зөвхөн улс төрийн эрх чөлөөг хамгаалдаг. Ажилгүй, байргүй, ядуу зүдүү байгаа тухай ОУБ-д хувь хүн заргалдах эрх нээгдээгүй.



3. Зөвхөн өөрийн ашиг сонирхолыг хамгаалсан хувиа хичээгч иргэн

3. Харилцан ойлголцол, зөвшөлцлийг эрхэмлэсэн хувь хүнийг төлөвшүүлэх

-148 орон Иргэний пакт -151 орон Нийгмийн пакт -1971 онд хүчин төгөлдөр болсон



4. Иргэн хүн хөрөнгө чинээнийхээ хирээр эрхээ эдэлдэг

4. Хөрөнгөөс үл хамаарч эрхийг нь эдлүүлэх боломж, нөхцлийг хайдаг

-Либертарь ардчиллаас нийгмийн ардчилалд шилжих шилжилт нь бүрэн дуусаагүй нийгмийг гажуудалтай ардчилал гэнэ.



5. Өмчлөх хязгааргүй эрх чөлөө

5. ӨХЭЧ нь тэгш байх үндсэн зарчимтай зөрчилддөг.

- Эхлээд дэлгүүр, гуанз, үйл- чилгээний газаруудыг - Дараа нь улсын томоохон ҮААГ-уудыг -Удаа нь лиценз, зөвшөөрөл ашигт малтмалын ордууд -Одоо засгийн бүх эрхийг хувьчилж авахыг эрмэлзэж байна



6.Хувийн өмчгүй этгээд амьжиргааныхаа эх үүсвэрээ олохын тулд өөрийн эрх чөлөөг хэн нэгэнд өмчтэй хүнд тоорхой хугацаагаар хязгаарлуулах асуудлууд үүсдэг

6. Иргэний эрх чөлөөний боломжуудыг тэгш эдлүүлэх нөхцлийг байнга хангахыг эрмэлздэг

- Нийгмийн баялаг, гадаад дотоод зээл тусламж, ЖДҮ хөгжүүлэх сангийн тэгш хуваарьлалт, МУХС-г нийтийн эрх ашгийн төлөө зарцуулах



7. Либеритарь ардчилалын онолын дагуу капиталист нийгмийг хууль ёсоор амжилттай шинчилж болно

7. Нийгмийн болон эдийн засгийн тэгш бус байдлыг зөвхөн нийгмийн шинчлэлийн замаар гэтлэн давах боломжтой гэж үздэг

-Марксист-Ленинист онол бол тэгш бус байдлыг хувьсгалын замаар, хувийн өмчийг эцэслэх замаар шийднэ гэж үздэг



8. Үйлдвэрлэлийн хэрэгслэлийн чөлөөт өмчлөл, чөлөөт зах зээл, өмчлөх хязгааргүй эрх чөлөө, гэрээний эрх чөлөө

8. Нийгмийн баримжаатай, төрийн оролцоотой зах зээл, шийдвэр гаргалтанд иргэдийн хамтын оролцоог хангах, эв санааны нэгдлийн зарчим дээр суурилсан нийгмийн хамгааллын найдвартай тогтолцоо

Дэлхийн тогтвортой бус байдалд: Өмчийн болон амьдрах боломжийн тэгш бус хуваарилалт, байгаль орчинд учирч буй аюул, дэл-хий дахинд явагдаж буй цагаачлал, нийгмийг хамар-сан халдварт өвчин, санхүү-гийн дүрэм журмын дутагдалтай талууд



9. Нийтлэг 6 зүйл Хүн бүрт байдаг

9. Нийтлэг 6 зүйл Хүн бүрт байдаг

Бусдаар хүндлүүлэх, бусдад хэрэгтэй байх, эрүүл саруул хүрээлэл дунд байх, харил-цан ойлголцох, итгэх, ноёлох гэсэн 6 үндсэн хэрэгцээ байдаг байна.



Нийгмийн ардчиллын нэг хүчин зүйл бол нийгмийн баялаг болон амьдарлын боломжууд нийтэд шударгаар хувиарилагдаж байна гэдэгт иргэд итгэлтэй байхад оршино. 1966 онд НҮБ олон улсын эрхийн хүрээнд улс төрийн ба нийгмийн үндсэн эрхүүдийг адилтган үзэхэд шийдвэрлэх алхамыг хийсэн юм.

Иргэний болон улс төрийн эрхүүдийн олон улсын пакт иргэний пакт, эдийн засаг, нийгэм болон соёлын эрхүүдийн олон улсын пакт нийгмийн пакт хэмээх төслүүдийг баталсан. Дээхи хоёр конвенцед 35 улс нэгдэн орсны дараа 1976 онд хүчин төгөлдөр болсон юм. Тэдгээр нь 1948 онд батлагдсан тунхагаас ялгаатай нь конвенцед нэгдэн орсон улсууд заавал биелүүлэх үүрэг ногдуулсан байдаг. Баруунд иргэний пакт-ыг тууштай хамгаалдаг бол зүүний улсууд “нийгмийн пакт”-ыг баталгаажуулахыг эрхэмлэдэг байна. НҮБ-ийн нийгмийн пактад дэлхийн 148 улс нэгдсэн бол 151 улс иргэний пактад нэгджээ. Харин АНУ өнөөг хүртэл нийгмийн пактад нэгдэхээс татгалзсаар байна. Хүний ормал эрхийг зөрчсөн тохиолдолд тухай улс орныг шүүхэд дууддаг бол материаллаг эрхүүд зөрчигдсөн тохиолдолд улс орнууд НҮБ-ийн холбогдох комисст сайн дураараа илтгэл бичих үүрэг хүлээдэг. Түүнээс уг эрхүүд зөрчигдсөн тохиолдолд хувь хүн гомдол мэдүүлэх арга хэлбэр заагдаагүй байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)