М.Далайхүү : МАЛ ӨСЛӨӨ БЭЛЧЭЭР ХОМСТЛОО

МАЛ ӨСЛӨӨ БЭЛЧЭЭР ХОМСТЛОО

Сүүлийн хорин жилд Монгол улсын мал 1.7 дахин өсөж 43.6 сая болов. Төв, Хөвсгөл, Архангай, Булган аймгийн мал сүрэг 2.0-2.6 дахин нэмэгдэж, ямаан сүргийн тоо улсын дүнгээр 19.5 саяд хүрч З.8 дахин өсөв. Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ 4500 ямаатай байснаа 64629 болж 14.4, Архангайн Төвшрүүлэх 2521 ямаатай байснаа 50974 болж 20.0 дахин нэмэгджээ. Ам болгондоо устай, жалга бүртээ хадлантай байсан 60-70 оны үед богд шилжүүлснээр 60.0 сая малын даацтай гэсэн судалгааг шинжлэх ухааны хүрээлэнгүүд гаргаж байсныг уншигч та санаж байгаа байх.

Гэтэл өнөөдөр билчээр нутаг маань хаа сайгүй хуурай сайр, хусчихсан мулзан толгой шиг болчихсон үед энэ тоо буурна уу гэхээс лав өсөхгүй нь мэдээж. 1995, 2003, 2007 онуудад явагдсан усны тооллогын дүнгээс үзэхэд сүүлийн 12 жилд 1289 гол горхи, 2571 булаг шанд, 1630 нуур тойром хатаж ширгэжээ. Өөрөөр хэлбэл гол горхины 23.2 хувь, булаг шандны 26.8 хувь, нуур тойрмын 38.8 хувь нь устаж үгүй болжээ гэсэн үг. Алт ухсан нь ч яах вэ, аагархаж, баярхаж, авилгадаж явдаг байж, ард нь үлдсэн малчид маань модоо бариад хоцорлоо.

1990 оны эхэнд 255 хөдөө аж ахуйн нэгдэл байсны 9.4 хувь буюу 24 нь 40000-аас доош, 45.4 хувь буюу 116 нь 40000-59999, 27.5 хувь буюу 70 нь 60000-79999, 13.7 хувь буюу 35 нь 80000-99999, 2.8 хувь буюу 7 нь 100000-119999, үлдсэн 3 нь 120000-оос дээш малтай байв. 1990 оны эхэнд байсан 24.7 сая малын 15.7сая нь ХААН-ийнх, 6.9 сая нь аминых, 2.1 сая нь улсын байгууллагынх байсныг бодоцвол, 100 мал дутамын 64 нь нэгдлийнх, 28 нь аминых, 8 нь улсын байгууллагынх байжээ.

Э.Батүүл гишүүний байнга улиглаад байдаг шиг ХААН-ийн гишүүд авгайгаа амаржихад аминдаа малгүй байсандаа нэгдлийн дарга уруу өргөдөл бариад гүйдэг байсан юм биш, 90 төгрөгөөр эм хонь цохиулаад авчихвал өөрийнхөө хонийг сүүлд нь бусдад 150 төгрөгөөр зарахад 60 төгрөгний зөрүү гарна гэдгийг л тооцсон хэрэг. Тэр үеийн 60 төгрөгөөр 20 кг гурил, 2 дугуй булант, 1 боодол даалимба, 1 боодол дүнсэн тамхи авчихдаг байсан болохоор тэгэхээс ч яах вэ? Арилжаа наймаа гэдэг 1990 оноос эхэлсэн юм биш.

ХААН-ийн 86.6 хувийг эзэлж байсан 40000-99999 малтай 221 нэгдлийн, нэг аж ахуйд ногдох малын дундаж 52.6-72.6 мянга байсан нь амины малаа оролцуулаад нэг сум дунджаар 82.5-113.5 мянган малтай байжээ гэсэн үг. Тэгвэл өнөөдөр нэг сумын мал 160.0-220.0 мянга болж хоёр дахин өсөж, бууриа сэлгэх нь байтугай билчээрээ сэлгэх нутаггүй болчихлоо шүү дээ. Дөрвөн улиралдаа сэлгээд нүүх нутагтай, шилээд идэх билчээртэй байлгах л гэж 25.0 саяд малын тоог бариад байсан болохоос гадаадад гаргахгүй хоёр жил болоход л өнөөдрийн хэмжээнд хүрэх байв. Өөрөөр хэлбэл жилийнхээ оролого төл-той дүйцэхүйц зарлага гаргахар бодож ХААН-д мал махны төлөвлөгөөт даалгавар өгч, улс худалдан авч, дийлэнхийг нь гадагшаа гаргадаг байв. Гэтэл өнөөдөр илүү гарсан малыг нь өвчин “тусгаад” устгаад булж байх шив дээ.

Одоо тэгээд яах вэ? Арал тэнгисийн ус ширгэж, агнуур хийж явсан хөлөг онгоцууд хуурай сайран дээр хөсөр хаягдсан шиг буурлын буян болсон мал сүрэг маань элсэн цөл дээр хөшөө болон үлдэх үү?

Мал өслөө гэж шоудах ч яах вэ? Идэх билчээр байтугай ийшээ тийшээ бэлчээд явах газаргүй болчихлоо шүүдээ. Нэг талаас нь алтныхан, уул уурхайхан хайр найргүй сүйтгэж байна. Нөгөө талаас нь байгаль эх хатуурхаж цөлжилт мэрж байна. Билчээрийнхээ даацандаа тохирсон малтай байх уу, бэлчээрээ сүйтгэсэн олон малтай байх уу гэдэгт хариу өгөх цаг болжээ. Миний бодлоор эхнийх нь өлзийтэй.

Өнөөдөр нийт нутагт даац хэтэрснээс малын билчээрийн өвс ургамал үсийг нь машиндчихсан тарлан толгой шиг байна. Тун удахгүй үсийг нь хусчихсан мулзан толгой шиг болохоор малчид маань хот тойрсон ус ч үгүй, гэрэл ч үгүй, зам ч үгүй хорооллын задгайд ирж, их хотын нүргээнт амьдралд умбаж, архичдын, гэмт хэрэгтний, биеэ үнэлэгчдийн, хар тамхичдын тоо л өсөх байх. Ард түмнээ ядуурал, гуйранчлалд оруулахгүйн тулд засгийн газар ажилладаг. Иймд гуйранчлалаас сэргийлэхийн тулд Монгол улсын засгийн газар эрс тууштай, бас зоригтой арга хэмжээ авах ёстой.

Нэгд. Миний бодлоор бэлчээрийн даацыг тохируулахын тулд нэг малчин өрхт байх малын дэд хязгаарыг тогтоож, түүнээс илүү гарсан малыг улс худалдан авч гадаад дотоодын зах зээлд борлуулах үүрэг хүлээх.

Хоёрт. Малын төрөл тус бүрт бэлчээр ашигласны төлбөр тогтоож, хязгаараас дээш гарсан малын тоонд ахиу төлбөр ногдуулах.

Гуравт. Зах зээлийн жаягт нийцсэн хоршоо байгуулах аянд жалгын нэг байгаа малчдыг хамруулах ажлыг улс орон даяар өрнүүлэх. Ингэж чадвал тэр яриад байгаа жижиг дунд үйлдвэрлэл, мал эрүүлжүүлэх ажил, бөөний худалдааны сүлжээ чинь аяндаа босоод ирнэ. Ирэх ирэхдээ улсын нуруун дээр биш, хоршооллогчдын нурун дээр үүрэгдэх болно. Шинэ юм гэдэг мартагдсан хуучныг хэлнэ гэдэг үг байддаг даа.” Аавын буйд хүнтэй танилц, агтны буйд газар үз” гэдэг шиг улаан номонд орсон ХААН-ийн хэдэн дарга нарыг амьд байгаа үед энэ ажлыг эхлүүлбэл атрын аян шиг амжилттай бүтнэ дээ. Энэ тухай саналаа эрхэм Ерөнхий сайдад хэдэн нөхдийн хамт гарын үсэг зураад өгсөн юмсан хариу алга л байна.

Мал өсгөхөд төрлийн хийгээд сүргийн зөв бүтэц чухал үүрэгтэй. Тал хээрийн хийгээд хагайн бүсэд нэг өрхт тэмээ ороцуулахгүйгээр 50-60 бод, 200 бог малтай байх дээд хязгаар тогтоож болох юм. Зарим нь захиргаадлаа л гэх байх. Учир юунд байна вэ гэвэл бүрэн сүргийн эргэлт хийх малын тооны зохимжтой хязгаар ийм байдаг юм. Хүснэгт №1,2,3,4-ээс үзнэ үү

Хүснэгт №1 Адуу

Оны эхэнд

Орлого

Зарлага

Оны эцэст

Тоо

Жин

Төл

Хүнс бусад

Тоо

Жин

Азарга

1

1

3 настай

Эр

5

18.0

2

5

18.0

Эм

10

36.0

2

10

36.0

2 настай

Эр

4

2

4

Эм

4

2

4

1 настай

Эр

4

4

эм

4

4

Төл

8

Бүгд

28

8

28

Хүснэгт №2 Үхэр

Оны эхэнд

Орлого

Зарлага

Оны эцэст

Тоо

Жин

Төл

Хүнс бусад

Тоо

Жин

Бух

1

1

3 настай

Эр

3

12.0

2

3

12.0

Эм

9

36.0

2

9

36.0

2 настай

Эр

4

2

4

Эм

4

2

4

1 настай

Эр

4

4

эм

4

4

Төл

8

Бүгд

26

8

26

Хүснэгт №3 Хонь

Оны эхэнд

Орлого

Зарлага

Оны эцэст

Тоо

Жин

Төл

Хүнс бусад

Тоо

Жин

Хуц

5

5

2 настай

Эр

19

12.6

10

19

12.6

Эм

70

46.6

20

70

46.6

1 настай

Эр

28

18

28

Эм

28

8

28

Төл

56

Бүгд

150

56

150

Хүснэгт №4 Ямаа

Оны эхэнд

Орлого

Зарлага

Оны эцэст

Тоо

Жин

Төл

Хүнс бусад

Тоо

Жин

Ухна

2

2

2 настай

Эр

5

10.0

3

5

10.0

Эм

23

46.0

5

23

46.0

1 настай

Эр

10

7

10

Эм

10

5

10

Төл

20

Бүгд

50

20

50

Жилдээ 7 адуу, 7 үхэр, 50 хонь, 18 ямаа зарлагадаж өөрийн хүнсэнд нэг адуу, хоёр үхэр, арван хонь, таван ямаа хэрэглэнэ гэж бодоход үлдсэн хэсэг нь зах зээлд борлогдоно гэсэн үг. Үүн дээр сүү сааль, ноос ноолуур, хөөвөр хялгас, арьс нэхий гээд тооцвол чамгүй орлого олно. Ямартай ч хотын захын хорооллынхныг бодвол тансаг амьдарна даа. Ингээд бодохоор иргэнийхээ болон улс төрийн эрх чөлөөгөө эдэлж, дураараа сэлгүүцэж хотод амьдарснаас, захиргаадуулаад хөдөө амьдарсан нь дээр байгаа биз дээ. Аргал түлшээ, амныхаа усыг ойртуулчих гунатай, алаад идчих үхэртэй, амьтан хүнд зарчих шартай, сувай үнээтэй байя, наадамд унадаг бас уралдчихдаг морьтой, өдөр бүр уяан дээрээ хоёр унаа сойгоод байхад долоо хоногт гурван удаа сэлгээд эмээллэх юмтай байхын тулд адуу үхрийн тоо толгой хамгийн багаар бодоход 26-28-аас доош байж болохгүй гэсэн үг. Хонь, ямааны тоо 200-аас доош орохоор өргөтгөсөн байтугай энгийн нөхөн үйлдвэрлэл явуулж чадахгүйд хүрдэг талтай.

Төрийн зүгээс малчдын талаар авч байгаа нэг сөрөг үйлдэл бол, малаа барсан, модоо барьсан хүнд ахиж мал авч өгч, түүнийгээ “малжуулах хөтөлбөр” гэж рекламдаж байгаад оршино. Мал маллаж чадахгүй хүнд чи заавал мал маллаж амьдар гээд тулгаад байх хэрэг байна уу? Түүний оронд хоршоолол байгуулахад мөнгө зараад тэр хоршоонд мань хүнийг элсүүлээд өвс хадуулаад, бой хийлгээд, хашаа засуулаад тохирох ажлыг нь хийлгэвэл аль алиндаа өлзийтэй бус уу? ХААН байгуулагдаад 30 жил болоход хүн нь малаа, мал нь бэлчээрээ зөв сонгож олсон юм шүү дээ. Нэг үгээр хэлбэл адуучин, үхэрчин, хоньчин, саальчин, тууварчин, тариаланчин, ногоочин, хадланчин гээд нарийн мэрэгшиж байсан юм. Өнөөдөр алийг нь ч мэдэхгүй малчин гэдэг ерөнхий мэрэгжилтэй, хужаа мотоцикль унаж хуугисан, гар утас барьж гангарсан, солонгосын олон ангитай кино үзэж, цаг заваа барсан, атга тэжээл, ганц бухал өвс ч бэлтгэхгүй, өглөө адуугаа ч хураахгүй, үнээ малаа ч саахгүй, хөөвөр хялгасаа ч авахгүй, ноосоо ч бараг хяргахгүй их мөнгө мөрөөдсөн бэрх хүмүүс л явах болж дээ. Энэ янзаараа эзэнгүй сүрэг шиг удаан явбал төрд гайтай, өөртөө лайтай юм болж, газар ч үгүй, мал ч үгүй монголчууд л устана даа? Эрлийзүүд энд тэндээс ирсэн гадныхан бол ч яаж ийгээд амьдарчих нь шүү.

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Тогтвортой амьжиргаа төсөл бодлого судлалын төв”-өөс “Бэлчээрийн эрх зүйн орчноор шийдвэл зохих гурван асуудал”-ыг маш оновчтойгоор тодорхойлж, олон нийтэд танилцуулж, сурталчилж байгаад талархахын зэрэгцээ өөрийн бодол саналыг нэмэрлэхийг хүсэж энэхүү нийтлэлийг бичлээ.

М.ДАЛАЙХҮҮ 2010.11.11

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)