М.Далайхүү : ДОЛООН “ГАЙХАМШИГ”

ДОЛООН “ГАЙХАМШИГ”

Сонгууль ойртож хүмүүсийн улс төрийн идэвхи сэргэж, ойрын 4 жилд Монголчууд бид хэрхэн яаж ажиллаж, амьдрах вэ? Ямар нам УИХ-д олонхи болж, хэн энэ улсыг удирдах вэ? гэдгийг ард нийтээр шүүн тунгаах гэж байгаа энэ түүхэн хариуцлагатай үед санал бодлоо хуваалцах зорилгоор энэхүү нийтлэлийг бичиж байна. Монголчууд бид итгэмтгий, өрөвчхөн, сониучхан, гэнэхэн бас мартамхай, хардамхай, уйдамхайгаараа дэлхийд дээгүүр орох ард түмэн билээ.

Нэг. Мартамхай

Мартах гэдэг үг маниас өмнөх үеийн юм аа хөгэж ярьдаг. Yе үе мартаж, тасарч байх нь сайн ч гэж хэлдэг хүмүүс тааралддаг. Гэвч бyхнийг мартах нь өнөөдрийг, ирээдүйг үнэн зөвөөр харах билгийн нүдийг хаадаг бололтой юм. Учир юунд вэ гэвэл эвслийнхэн өнгөрсөн дөрвөн жилд Н.Энхбаярын засгийн газрын хийж бүтээсэн болгоныг үгүйсгэж, харлуулахыг хичээж байна.

40 жилийн өмнөхийг санахаа больё гэхэд ядаж 4 жилийн өмнөхийг саная л даа. Цалин тэтгэвэр нь цагтаа буудаггүй,. хоёроос гурван сар хүлээсэн, төсвийн байгууллагууд нь он дамжсан хур өртэй, зөвхөн цалин /8.2/, тэтгэвэр /3.2/, тэтгэмж /0.7/, нийгмийн даатгалын шимтгэл /5.0/-тэй холбогдолтой өр 17.1 тэрбум төгрөгт хүрч байлаа. Олон банк дампуурч эзэнгүй зээл, иргэдийн хадгаламжтай холбогдсон 59.7 тэрбум төгрөгийг улс нуруундаа үүрч, харилцагч нь хаяг тодорхойгүй, нас барсан, гадаадад оргон зугатсан гэдэг нэрийн дор өнөө хэр шийдвэрлэгдээгүй 20.1 тэрбум төгрөг үлдчихээд байгаа билээ.

УИХ нь цагтаа нэг ч удаа чуулж үзээгүй, үүрэг гүйцэтгэгч Засгийн газрууд өдөр хоногийг өнгөрөөж ядаж, сонгогчдын бухимдлаар дүүрсэн дөрвөн жил болж байсныг мартаж яаж болох билээ. Төр тогтворгүй байх нь улс эх орон, ард түмэнд хохиролтой. Харин төрийн эрх барьж буйдарга анги”-д ашигтай байдаг нь хүмүүст олон тайлбаргүйгээр мэдрэгдсэн билээ. Тийм ч учраасТөрөө төвхнүүльегэсэн МАХН-ын уриаг сонгогчид сайшаан хүлээн авч, өнөөгийн УИХ, Засгийн газрыг сонгосон билээ. Бид хоёрдмол бодолгүй чин сэтгэлээсээ ажиллацгаасан. Ямартай ч энэ сонгуулиар МАХН-аас нэр дэвшигчид та бүхний өмнө очихдоо нүдээ бүлтийлгэж, нүүрээ улайлгаад байхааргүй ажиллацгаасан гэж бодож байна. Yнэлгээ тавих эрх нь та нарт байгаа. Мэргэн оюунд тань найдья.

Хоёр. Өрөвчхөн.

УИХ-д Л.Гүндалай ганцаардаад хөөрхий, тэр л нэг үнэн үг хэлэх гээд олонхийн булхайг илчлэх гэхээр нөгөөдүүл нь бүүрэлхээд, дээрэлхээд байна гэх. Чин үнэндээ бол мань хүн долоо хоногт 4 удаа болдог байнгын хорооны хийгээд чуулганы хуралдаанд бараг үзэгдэх ч үгүй. УИХ-ын гишүүний дипломат эрх ямбаар халхавч хийгээд тив алгасан жуулчилж, хувийнхаа бизнесийг додомдож явах. Хааяа нэг ордонд үзэгдэхээрээ өрөө хэсээд шатар тоглоод өнгөрөөх. Өдрийн од шиг гэнэ гэнэхэн хуралд суухаараа хэлэлцэж байгаа асуудлаар ярья хэлье гэхээр нэгд хуулийн төсөлтэй огт танилцаагүй, хоёрт өөрийн болгож хуримтлуулсан туршлага дадлага нь дутаж, рам нь үнэхээр жижигдэх. Аргаа барахдаа чуулганы нээлт дээр туг лозун барьж, бүр даамжирч Ц.Нямдоржийг гаднытагнуул туршуулболгож, Монгол түмний төлөө их юм санаж сэдэж байгаа дүр эсгэж дөвчигнөх жишээтэй.

Түмэн олны өрөвчхөн сэтгэлээр гул барьж, төрийн хуулийг уландаа гишгэсэн ийм гишүүд олширвол УИХ алт дилерийн залилагч, үнэт цаасны луйварчин, банк дампууруулагч, спиртийн наймаачин гэх мэт гэмт хэргийн хамсаатнаар дүүрч ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиолд гардаг шиг төрүүлсэн эхийгээ залгигч “Yр могойболон хувирах биз. Юун наадам юун цагаан сар гэдэг шиг. Юуны чинь улс орноо удирдах, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр халхавч хийсэн гэмт хэрэгтнүүдийн уурхай болж хувирна шүү дээ. Учир юунд вэ гэхээр цагдаа очоод журамлах гэхээр УИХ-ын гишүүний үнэмлэхээ үзүүлчихнэ. Баривчилж саатуулах гэхээр шалан дээр өөрөө савж уначихаад УИХ-ын гишүүний дархан эрхэнд халдах гэлээ гээд бөөн сенсаац дэгдээнэ. Эрүү үүсгэе, шалгая, нягтлая гэхээр ардчилал, шударга ёс, эрх чөлөө хаагдлаа боогдлоо гэх. Одоо тэгээд яах болж байна. Яаж ч чадахгүй байгаа биз дээ! Иймэрхүү хүмүүсээр төрөө түшүүлэхгүй байх эрх гагцхүү сонгогч танд л бий. Энэ бол иргэн таны ухаалаг сонголт. Ёс суртахуунгүй хүнээр төр түшүүлэх нь насанд хүрээгүй хүүхдэд цэнэгтэй буу бариулахтай яг адилхан бөлгөө.

Гурав. Итгэмтгий.

Нэг ийм онигоо байдаг. Зах зээлийн үед чинь бусад хүнд байтугай өөртөө итгэхэд хэцүү болжээ гэхэд нөгөөх нь яаж байна гээд асуужээ. Сайхь эр гэдэсний хий гадагшиллаа гэсэн чинь өмдөндөө юу яачихсан байна гэсэн гэдэг. Бид үнэхээр итгэмтгий хүмүүс. Солонгос руу явуулаад өгье, 3000 ногоон өгчих гэхээр авсан өгснөө гэрчлэх алга дарам цаас ч үгүй, ах дүү, амраг садандаа өгч байгаа юм шиг май гээд л атгуулчих нь. Ганц нэг уулзаж, гар барьсан нөхөр орон сууцыг чинь хурдхан зараад өгьеОрдер”-оо өгчих гэхээр гаргаад л өгчих. Нөгөөх нь ломбарданд тавиад хэдэн төгрөгийг нь аваад сураггүй алга болчих. Нэг өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хүмүүс ирээд байраа чөлөөлж өг гэхээр юу болов, яав ийв гэхэд байрных нь ордерыг барьцаалсан зээлийн гэрээг нь үзүүлэхээр нөгөө нөхрийг гэнэт санах. Эрэл сурал болж хичнээн гүйгээд ч нэмэргүй эцсийн эцэст байрнаасаа хөөгдөж гудамжинд гарах жишээтэй.

Энэ бүхнийг бичихийн учир гэвэл 1996-2000 онд төрөөр тоглож, түмэн олны хөрөнгөөр түрийвчээ дүүргэсэн хүмүүс улаан нүүрээрээ, яг зүсээрээ өмнө нь зогсоод ахиад биднийг сонговол амьдралыг чинь дээшлүүлээд өгнө гэхээр итгээд дагаад гүйгээд байдаг. Аваад идчихсэн мөнгөө буцаагаад өгчихөж магадгүй гээд горьдоод байгаа юм уу? Төөрсөөр төрөлдөөкинон дээр гардаг шигБаригдана даа баригдана.” гэдэг шигХулхидуулна даа хулхидуулнагэж эртнээс сэрэмжлүүлэхэд илүүдэх нь юусан билээ. “Хүн хэдий ухаантай ч хэлэхээс нааш санадаггүйгэдэг ч ортой үг шүү. 1950-1960-аад оны үеэс Улаанбаатар хотод тохилог орон сууц барьж эхэлсэн. Өдгөө нийслэл маань 80.000 айлын сууцтай. 40-50 жилийн турш барьсан орон сууцны тэн хагас /40000/-тай тэнцэх тохилог орон сууцыг дөрөвхөн жилд барина гэхэд та итгэж байна гэж үү? Арай үгүй байлгүй.

Дөрөв. Хардамхай.

Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэггэсэн зүйр үг бий. 1996 оны сонгуулиар энэ хэдэн залуустөгөөд үзьегээд хошуурцгаасан. ГэтэлТаны итгэл, бидний зүтгэлгэж байсан хүмүүс чинь эрх мэдэл авангуутаа 180 градус эргэжТаны итгэл миний мэдэлд шилжлээгээд албан тушаал хөөцөлдөж, эд баялаг цуглуулж, банк дампууруулах нэрээр мөнгө цохиж баяжицгаасан. Энэ үеэс эхлэн сонгогчид маш хардамтгай болсон. За тэгээд төрийн түшээд, Засгийн газрын гишүүд машинтай хажуугаар нь өнгөрвөл ямар хүүхэн суулгаж явна гээд хялам хийх. Гуанз ресторанд хэн нэгэнтэй хооллоод сууж байвал хаанахын ямар хүнтэй цуг сууж байна гээд хардах. Тендерт ялсан аж ахуйн нэгж заавал нэг эрх мэдэлтэнд хахууль өгсөн байх ёстой тэр нь хэн бэ? гээд таамаглал дэвшүүлээд суучих. Бүр даамжраад Орост өр төлөхдөө хэн нэгнээр зуучлуулаад баахан долларцохисонгэх жишээтэй.

Архины дон, харын дон зэрэг туссан хүмүүст авгай нь байнга нэг нөхөртэй цуг явж байгаагаар харагдаад, зүүдлэгдээд байдаг гэсэн. Албан тушаалын хэнээ, авч идэхийн дон зэрэг туссан хүмүүс бусдыгЮун гуягэдэг шиг өөр лүгээ санаж байнга хардаж, худал цуурхал тарааж, нийгмийг цочроож, бусдыг гүтгэх жишээтэй. Зүгээр суугаад ажлаа хийж байх ёстой гишүүд цагдаа шүүхээр гүйж цаг заваа барах. Яасан бэ гэхээр идэж, уусан, авилгал авсан гээд сонин дээр биччихсэн байх. Адгийн зарга 10 хоногтой гэдэг шиг баахан явж явж шүүх дээр очиход хүнээс сонссон, сониноос уншсан, ташаа байж, уучлаарай ийм том хүн над мэтийн юмтай мөчөөрхөхгүй юм байгаа биз дээ гээд гарыг нь бариад авах.

Эрхэм гишүүд ч авилгач биш гээд шүүх тогтоолоо гээд нэг их хүнд ачаанаас салсан мэт ямар ч гомдолгүй, зохицлоо ойлголоо гээд салах жишээтэй. Ёстой нөгөө эмэгтэй хүн төрж хаширдаггүй гэдэг шиг. Их хурлын гишүүд ч нэр төрөө сэргээлгэж дуусдаггүй бололтой юм аа.

Тав. Сониучхан.

Жаргалсайхан Оюун хоёр дэр нэгтгэсэнгээд баахан шуугив. Зарим нь бүр нүдээ олсонХосуудгэж магтаж байв аа. Гэтэл юу болов. Эрдэнэбат, Энхсайхан хоёр нэгдэж гэнэ. Санфранцискод очижбүртгүүлсэнюм байх. Одоо л нэг Монголыг аврах юм гарч ирлээ гэх нь холгүй баахан шуугицгаав. Гэтэл Эрдэнэбат 2000 оны сонгуулийн үеэрАжилчны нам”-ыг ахалж байсан хүмүүсийг нь олон өрөө байраар шагнаж, намыг нь өөртөө нэгтгэж эвсэл боллоо гэж зарласан шигээ. “Ардчилсан нам”-ынхныг урхидах гэсэн боловч цаадуул нь 4 өрөө байранд сэтгэл ханах хүмүүс биш тул дэлүүнд наалдсан гүзээ аятай болж үзэл бодол нэгтэй гэгдэж байсан нөхөд /зүүний чиглэлийн бодлого/-өө гайхшралд оруулж зарим нь бүр намаасаа гарч МАХН-д элсэж эхэллээ. “АН-ИЗ-БННнэгдлээ эвслээ гэхээр нэг их сонирхох. Yүнд чинь сонирхоод байх юу байгаа юм бэ? Эцэс сүүлдээ 10 толгойтой атгаалжин хар мангасын үлгэрээр 10 Их хурлын дарга, 10 Ерөнхий сайд, 10 сангийн сайд, 10 хууль зүй, дотоод хэргийн сайд, 10 гаалийн газрын дарга болох хүн тодорч ёстой нөгөөХөнжилдөө орох завгүй…. ” хөлөө жийлцэж, нармайгаа нээлцэж саарал байшин Төрийн ордон биш боксын ринг болж, сонгогч түмний бухидлыг төрүүлж сэтгэлийг хямрааж байсан 1996-2000 оны түүх давтагдана л гэсэн үг шүү дээ. “Тогтвортой төр засгийн төлөөгэсэн таны бодол өөрчлөгдөөгүй гэдэгт гүнээ итгэж байна.

Зургаа. Гэнэхэн

2000 оны эхээр Б.Эрдэнэбат гэж шаггүй хүү байна. “Эрэлгэж сайн компани байна. Компанийнхаа ажилчдыг элсүүлж байгаад МАШСН-ыг байгуулж гэнээ. Бидэнд юм хийдэг нам хэрэгтэй. Энэ нам чинь л жинхэнэ бүтээлч нам байна гэх мэт яриа хөөрөө гарч байв. Тэр ч бүү хэл хуучин МАХН гэж байхгүй болсон. Одоо байгаа МАХН чинь үзэл бодлоо шинэчилсэн, туг эмблемээ өөрчилсөн шал өөр нам. Манай намМАШСН л МАХН-ын үйл хэргийг үргэлжүүлж, эх орноо хөгжүүлнэ гэсэн суртал ухуулга хийж, улс төрийн товчооны гишүүд хийгээд 1990 оноос өмнө нам, төрийн дээгүүр алба /хэлтэс газрын дарга, яамдын орлогч сайдын зиндаанд ажиллаж/ хашиж байсан хүмүүсийг урьж залж, өдрийн зоог барьж, бэлэг дурсгал гардуулж өөрийгөө баахан рекламдсан билээ.

Yндэсний үйлдвэрийг сэргээх зорилготойЭх орон хөдөлгөөнгэж байгуулагдаж цагтаа Их хурлын дарга, яамдын орлогч сайд байсан хүмүүс тэргүүлжЭх орон, ард түмэн, үйлдвэр завод”-оо гэсэн сэтгэлтэй болгонд манай хөдөлгөөний үүд нээлттэй. Аливаа нэгэн нам эвсэл гэж туйлшрахгүй жинхэнэ бүтээлч хөдөлгөөн байна гэж хот хөдөөгүй зарлага түгээж, аймаг бүрт салбартай болов. Гэтэл нөгөөЭх орон хөдөлгөөнмаань эцэж цуцсан үндэсний үйлдвэрийг сэргээх бишЭрэлкомпаниа, “Эх оронМАШСНэвслийг сурталчилсан сонгуулийн штаб болж хувирснаарИх санасан газар есөн шөнө хоосон хоновгэгчээр сайхан санаа өвөрлөж ирсэн дэмжигчдийнхээ урмыг хугалж, эцсийн дүндээ хоосон нэр хаяг болж хоцорсон билээ.

Б.Эрдэнэбат өнөөг хүртэл нам, компани хоёрыг ялгаж, салгаж чадахгүй будилж яваа нэгэн билээ. Ямартай ч намууд аймгуудаа хувааж аваад хэн нь сайн хөгжүүлэх талаар уралдья гэж уриалж суухав дээ? Өнгөрсөн сонгууль /2000 оны/-д МАХН-ын олон гишүүнийг гэнэдүүлэн урхидаж тэдгээр хүмүүсээр амьд гүүр хийж, төрийн өндөрлөгт орж ирсэн Б.Эрдэнэбат, 2004 оны сонгуульд бүхэл бүтэн намаар гүүр хийж наанадаж суудлаа бататгаж, чадаж гэмээж тушаал дэвшихийг санаархаж байна. “Итгэлтийн гэнэн хонгоргэдэг шигЭрдэнэбат”-ын гэнэн хонгор амрагууд энэ сонгуульд дэнгийн эрвээхэй болж, түүнийг тойрон эргэлдэж байна. Шатчих л байх даа, зайлуул. Эрвээхэй ч уг нь нас богинотой амьтан даа.

Долоо. Уйдамхай.

Бид ер нь уйдамхай хүмүүс. Хэн нэгэн бөх улсын баяр наадамд 5-аас дээш түрүүлээд эхэлбэл өөр хүнийг хайгаад эхлэх жишээтэй. Yзүүр түрүүний хоёр бөхийн хэн нь ялахыг наадмын талбайд цугларсан хүмүүсийн саналаар шийддэг байсан бол Х.Баянмөнх аварга 10, Б.Бат-Эрдэнэ аварга 12 түрүүлэхгүй байсан байж болох талтай. Тун саяхандаа Р.Нямдорж гэдэг хүн бөхчүүдийн дунд хамгийн хүндэтгэлтэй нэгэн байв. Одоо уйдсан бололтой. Учир юунд вэ? гэхээр даргаар сонгогдоод удсан гэнэ.

УИХ-д олонхи болсон МАХН-ыг бас уйтгартай гэнэ. Учир юунд вэ гэхээр эвслийнхэн шиг, өөр хоорондоо хөлөө жийлцэж, хэрэлдэж урцалдаж, хэн нэгнийгээ........ юу яасангүй гэх аястай үг хэл цухалзах болов. МАХН эв нэгдэлтэй, нэгдсэн удирдлагатай байгаа нь буруу гэж эвслийн зүгээс хүчтэй шүүмжлэх болов. Төрийн эрх барьж буй нам хүч үгүй үлбэгэр дорой байх нь хэнд ашигтай юм бэ? Хөдлөх тутамдаа хууль дүрэм биелүүлж явдаг ард түмэнд үү? Эсхүл алхам тутамдаа хууль гажуудуулж, зөрчиж явдаг луйварчдад ашигтай юу гэдгийг хэн нэгнээс асуугаад лавлаад байх хэрэггүй биз. Та бүхэн Иракийн дайны үйл явцын талаар зурагтаар үзүүлж байсныг санаж байгаа байх. Дайны хажуугаар дажин гэж дэлгүүр, мухлаг, ресторан, зочид буудал, тэр ч атугай улсынхаа төв музейг хэрхэн тонон дээрэмдэж байсныг. Яг үүн лүгээ засаг төр тогтворгүй байх нь цөөн тооныИх гар”-ынхан, гэмт хэрэгтнүүдэд түмний өмч, бусдын хөрөнгөөр түрийвчээ дүүргэхэд тус дөхөмтэй байдаг учир тэд ийнхүү тогтворгүй байдлыг үхэн хатан сурталчилж байдаг билээ.

Бидний итгэмтгий, өрөвчхөн, сониучхан, гэнэн бас мартамхай, хардамхай, уйдамхай сул талыг ашиглаж худлаа амлаж, хөрөнгө мөнгөөр ая тал засан хуурч мэхлэх замаар Засгийн эрх авч болно гэж зарим хүмүүс бодож байх шиг байна. Гэвч сонгогч түмэн гэдэг хэн нэгэн ховдог, шунахай сэтгэлтний хүслийг хангагч сувдаг сэтгэлтэн биш, хоншоорыг нь тас цавчдаг хурц илд билээ.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШYYН М.ДАЛАЙХYY

2004.04.06

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)