М.Далайхүү : Архангайгаар овоглосон ардын цолтнууд

Архангайгаар овоглосон ардын цолтнууд

1. Дашзэвэгийн Ичинхорлоо. Өндөр Улаан сум. 1951 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

Урлагийн байгуулагад 50 гаруй жил ажиллаж, тайз дэлгэцнээ 200 гаруй дүр бүтээж, Гольдины “Хоёр эзний нэг зарц”, Лопе де Вегагийн “Хонины булаг”, “Харанхуй засаг”, “Учиртай гурван толгой” зэрэг сонгодог болон үндэсний жүжгүүдэд тоглож, олон түмэнд “Нүгэл Буян”-ы Тоо Хуар, “Ээдрээ” жүжигийн Эрдэнэ Аажий зэрэг дүрээр алдаршиж , “Тайзны хатан хаан”, “Хүрээ дууны мастер” хэмээн нэрлэгдсэн нэгэн билээ.

2. Дэндэвийн Чимэд-Осор. Өлзийт сум. 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

УХДТ, Дорнот, Архангай аймгийн театр, соёлын ордон, Монгол кино үйлдвэрт 50 гаруй жил ажиллаж, тайз дэлгэцнээ 100 гаруй дүр бүтээж,олон түмэнд “Ардын элч”-ийн Хятад иргэн, “Төөрсөөр төрөлдөө”-гийн Цэдэв, “Өндөр ээж”-ийн Дамиран, “Тунгалаг тамир”-ын Хувилгаан зэрэг дүрээр танил болсон, “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнөхөн”, “Хонины найр”, “ Тамирын охин” киног найруулсан , “Эхний яриа яасан бэ? Үүрт намайгаа мартаа юу” гэсэн үг бүхий дууг залуу зандан насандаа Монголын сайхан хүүхнүүдийн нэг Нансалмаад зориулж бичиж байсан нэгэн билээ.

3. Цэгмэдийн Намсрайжав. Тариат сум. 1981 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

1957 онд ЗХУ-ын П.И. Чайковсийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг Симфони хөгжмийн удирдаач мэргэшлээр төгссөн, “Хувьсгалын баатарлаг марш” симфони, “Говь гурван сайхан” ,”Баярын жавхаа” зэрэг бие даасан уран бүтээл туурвиж, “Халуун элгэн нутаг”, “Ээжийн тухай дуу”-гаараа олны танил болсон, “Түмний нэг”, “Тунгалаг тамир” киноны хөгжмийн зохиолч алдартай нэгэн билээ.

4. Дашцэрэнгийн Самбуу. Төвшрүүлэх сум. 2005 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

“Үйлсийн сайхан Улаанбаатар”, “ Нутгийн хөөрхөн бүсгүй” зэрэг зохиолын дуу, “Өвгөн шувуу”, “ Дөрвөн цаг” зэрэг Монгол ардын дуунуудыг дуулж, Монгол Ардын домог дээр үндэслэсэн дуулалт жүжгийн “Сүнжидмаа”-гийн Наваан, “Тоорой банди”-ийн Тооройгийн дүрийг чадварлаг бүтээж олны танил болсон нэгэн билээ.

5. Лэгшидийн Чуваамэд. Хашаат сум. 2006 онд Ардын зураач цол хүртсэн.

Сийлбэрийг мод, яс, эвэр, чулуу зэрэг бүхий л төрлөөр урласан. Урлагийн байгуулагад 50 гаруй жил ажиллахдаа “Улаанбаатар” сэдэвт зааны соёоны сийлбэр, “Эрийн гурван наадам” сэдэвт тэмээний чөмөгний ясны сийлбэр, “Эмнэг морь”, “Хиагтад”, “Буур” зэрэг ясан болон Хуримын ордоны ёслолын болон Мэгжид Жанрайсэг бурхны тахилын ширээний битүү хээтэй модон сийлбэр зэрэг 60 гаруй бүрээл нь Монгол улсын үзэсгэлэн, музейнүүдэд үнэт ховор үзмэр болон хадгалагдаж байгаа алдартай сийлбэрчин нэгэн билээ.

6. Дагвын Чойжилсүрэн. Цэцэрлэг сум. 1991 онд Ардын багш цол хүртсэн.

1926 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн тэнхим, 1949 онд МУИС-ийг төгссөн. Монгол бичигийн сурах, унших, зөв бичих дүрэм, цагаан толгой зэрэг сурах бичиг зохиосон. Монгол судлал, эх хэл бичгээ хөгжүүлэх, гадаадын олон орны Монголч эрдэмтэн багш нарыг бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан. “Номын хурим”, “Миний хоёр ижий”, “ Сургаалийн өглөг” зэрэг зохиол туурвисан ахмад сэхээтний нэг билээ.

7. Эрээдэрийн Лувсандагва. Хайрхан сум. 2000 онд Ардын эмч цол хүртсэн.

1956 онд МУИС-ийн Анагаах ухааны ангийг төгссөн.АУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, ЭХЯ- ны хүүхдийн ерөнхий мэргэжилтэн, ЭНЭШХ-гийн захирал зэрэг ажлыг 40гаруй жил хашсан. “Хүүхдийн нийт өвчлөлд бөөрний өвчний эзлэх хувь” сэдвээр Докторын зэрэг хамгаалсан, хүүхдийн гэх тодотголтой Академич нэгэн билээ.

8. Чойжилжавын Цэрэннадмид. Цэцэрлэг сум. 2005 онд Ардын эмч цол хүртсэн.

МУИС-ын Анагаах ухааны ангийг төгссөн. Сумын салбарын их эмчээс Яамны сайд хүртэл ЭМ-ийн салбарт 50 гаруй жил ажилласан. Эрүүл мэндийн салбарт “цусны эмгэг судлалыг үндэслэн бий болгосон” бөгөөд өмнө нь оношлогдож байгаагүй цусны болон дотрын 20 гаруй өвчнийг анх оношилж,эмчилгээний аргыг боловсруулсан эрдэмтэн нэгэн билээ.

9. Өлзий-Утасын Баярмагнай. Өгийнуур. 2009 онд Ардын жүжигчин цол хүртсэн.

ЦДБЧ-д 1969 оноос эхлэн 40 гаруй жил ажилласан. Гоцлол дуучин. Олон түмэнд “Дайчин нөхрийн дуу”, “Торгон хилийн зүг”, “День победы”, “Зөвлөлтийн дайчдын хөшөө” зэрэг дуугаараа алдаршсан. Олон улсын дуулаачдын тэмцээнд 5 удаа оролцож, эх орныхоо нэрийг дуурсгаж явсан нэгэн билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)