М.Далайхүү : Архангай аймгаас төрийн өндөр алдар цол хүртсэн анхдагчууд

I. Монгол улсын “Баатарууд”

1. Сангийн Дампил /1922-1991/. Булган сум. 1945 онд цол хүртсэн. 1946-1950 онд ЗХУ-ын цэргийн дунд сургуульд суралцаж офицер болсон. 1953-1959 МУИС-ийн Анагаах ухааны ангийг төгсөж их эмч мэргэжилтэй болсон. 1959-1972 он хүртэл Цэргийн төв эмнэлэгт доторын тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2. Дүгэрийн Нянтайсүрэн. /1910-1984/. Тариат сум. 1971 онд цол хүртсэн. Дайнаас хойш Улсын хэвлэх үйлдвэр, Кино үйлдвэрийн дарга, орлогч дарга, МУИС-д багш зэрэг алба хашиж байв.

3. С.Төмөрбаатар /1914-1985/ Өлзийт сум. 1979 онд цол хүртсэн. 1945 оноос хилийн цэрэгт байлдагчаас сумангиийн дарга хүртэл алба хашиж, Батсүмбэр, Баруун турууны САА-н намын хорооны зохион байгуулагч, Өлзийт сум “Өрнөл” нэгдлийн дарга зэрэг удирдах ажил хийж байсан.

II. Монгол улсын “Сансрын нисгэгч”

1. Майдаржавын Ганзориг. Цэцэрлэг сум. 1981 онд цол хүртсэн.

III. Монгол улсын “Хөдөлмөрийн баатар”

1. Эрхэмбаярын Туваан. Төвшрүүлэх сум. Механикжуулагч, тракторчноос САА-н ерөнхий инженер хүртэлх ажлыг 20 гаруй жил хийсэн. 5 жилийн төлөвлөгөөг 125,0-215,0 хувиар биелүүлж байсан. 1960 онд цол хүртсэн.

2. Сономын Цагааншүхэрт. Эрдэнэмандал сум. Механикжуулагч. Төв аймгийн Жаргалант, Сүмбэр сумын САА-д механикжуулагч, бригадын даргаар 40 жил ажилласан. 1960 онд ДТ-54 трактороор 1025 га газар хагалж байсан. 1961 онд цол хүртсэн.

3. Бадамсамбуугийн Цогоо. Эрдэнэмандал сум. Барилгачин. Улаанбаатар хотын барилга трестэд “Барилгын хана өрөх 3-т, 5-т-ын систем” буюу хөдөлмөр зохион байгуулалтын шинэ хэлбэрийг үйлдвэрт нэвтэрүүлж, өдөрт 23,0-54,0 мянган тоосго өрж нормоо 280-300 хувиар биелүүлж байсан. 1961 онд цол хүртсэн.

IV. МУ-ын Монгол улсын “Төрийн шагнал”

1. Сономын Чоймбол. Хашаат сум. “Сүхбаатарын дурсгалын хөшөө” барьсны учир 1947 онд цол хүртсэн.

2. Ням-Осорын Чүлтэм. Өндөр-улаан сум. “Талын айл”, “Хивс нэхэгч” тосон будгийн зураг бүтээсэн учир 1959 онд цол хүртсэн.

3. Дашзэвэгийн Даваажав. Батцэнгэл сум. Тэжээл үйлдвэрлэх машин санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлсний учир 1971 онд цол хүртсэн.

V. МУ-ын “Ардын зүтгэлтнүүд”

a. “Ардын жүжигчин”

1. Дэндэвийн Чимэд-Осор. Өлзийт сум. Тайз, дэлгэцийн олон дүр бүтээж, хэд хэдэн жүжиг, киноны зохиол бичиж, найруулсны учир 1981 онд “Ардын жүжигчин”, 1945 онд “Гавьяат жүжигчин” цол хүртсэн.

2. Цэрэндэжидийн Гантөмөр. Хашаат сум. Тайз, дэлгэцийн олон сайхан дүр бүтээсэн учир 1981 онд “Ардын жүжигчин” цол хүртсэн.

3. Дашцэрэнгийн Самбуу. Цэнхэр сум. Монгол ардын уртын дууг чадварлаг дуулж, Ардын домог дээр сэдэвлэсэн дуулалт жүжиг “Сүнжидмаа”-ийн Наваан, “Торой банди”-ийн Тооройн дүр бүтээсэн учир 2005 онд “Ардын жүжигчин”, 1980 онд “Гавьяат жүжигчин” цол тус тус хүтсэн.

b. “Ардын зураач”

1. Лэгшидийн Чуваамэд Хашаат сум. Сийлбэрийг мод, яс, эвэр, чулуу бүх төрлөөр хийсэн. Битүү хээтэй Хуримын ордны сийлбэр, Мэгжид Жанрайсэг бурханы тахилгын ширээний модон сийлбэр зэрэг шилдэг 60 гаруй бүтээл нь улсын музей, үзэсгэлэнгийн үнэт ховор үзмэр болон хадгалагдаж байдаг учир 2006 онд “Ардын зураач”, 1981 онд “Урлагийн гавьяат зүтгэлтэн” цолоор тус тус шагнагдсан.

c. “Ардын багш”

1. Дагвын Чойжилсүрэн Архангайн Цэцэрлэг хот хөдөөгийн олон сургуульд багшилж, Монгол бичгийн сурах бичиг, цагаан толгой, зөв бичих дүрэм зэрэг сурах бичиг зохиосон, гадаадын олон орны Монголч эрдэмтнийг бэлтгэхэд гавьяа байгуулсны учир 1991 онд “Ардын багш”, 1968 онд “Гавьяат багш” цол тус тус хүртсэн.

d. “Ардын эмч”

1. Эрээдэрийн Лувсандагва. Хайрхан сум. Хүүхдийн бөөр, шээсний замын өвчлөл, сульдаа өвчнийг эмчилж эдгэрүүлэх талаар олн бүтээл туурвисан, энэ сэдвээрээ Докторын зэрэг хамгаалсаны учир 2000 онд “Ардын эмч”, 1986 онд “Хүний гавьяат эмч” цол тус тус хүртсэн.

2. Чойжилжавын Цэрэннадмид Цэцэрлэг сум. Сумын их эмчээс зөвлөх эмч, яамны сайд хүртэл 50 гаруй жил эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан учир 2005 онд “Ардын эмч”, 2000 онд “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цолыг тус тус хүртсэн.

VI. “МУ-ын гавьяат жүжигчин”

1. Дашзэвэгийн Ичинхорлоо. Булган сум. Улсын төв театрт хөгжимчнөөр ажиллаж байх хугацаандаа 1935 онд цол хүртсэн.

2. Банзрагчийн Равдан. Ихтамир сум. Улсын төв театрт жүжигчнээр ажиллаж байхдаа 1941

Онд цол хүртсэн.

3. Данзангийн Бат-Очир. Цахир сум. Улсын төв театрт жүжигчнээр ажиллаж байхдаа 1944 онд цол хүртсэн.

VII. МУ-ын “Урлагийн гавьяат зүтгэлтэн”

1. Ням-Осорын Чүтэм. Өндөр-улаан сум. МҮЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа 1956 онд цол хүртсэн.

2. Сономын Чоймбол. Хашаат сум. Барилга чимэглэлийн үйлдвэрт ажиллаж байхдаа 1957 онд цол хүртсэн.

3. Лэгшидийн Чуваамэд Хашаат сум. МУЭХ-нд сийлбэрчнээр ажиллаж байхдаа 1981 онд цол хүртсэн.

4. Дэмидийн Хишигт. Хашаат сум. “Өлзий пүүс”-ийн уран сайхны удирдагчаар ажиллаж байх үедээ 1991 онд цол хүртсэн.

VIII. МУ-ын “Гавьяат багш”

1. Дэндэвийн Даш Цэцэрлэг сум. Аймгийн төвийн 10 жилийн сургуульд багшилж байхдаа 1961 онд цол хүртсэн.

2. Дагвын Чойжилсүрэн. 1968 онд цол хүртсэн.

3. Намжилын Биндэрьяа Чулуут сум. Баянхонгор аймгийн төвийн 8 жилийн дунд сургуульд багшилж байхдаа. 1970 онд цол хүртсэн.

IX. “Хүний гавьяат эмч”

1. Гэндэнгийн Дуламжав Чулуут сум. Төв аймгийн нэгдсэн больницод их эмчээр ажиллаж байх үедээ 1971 онд цол хүртсэн.

2. Эрээдэрийн Лувсандагва ЭНХЭШХ-ний захирлаар ажиллаж байхдаа 1986 онд цол хүртсэн.

3. Осорбазрын Должинсүрэн. Цэцэрлэг хот. ЭНЭШГ-ын Поликлиникийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ 1990 онд цол хүртсэн.

X. МУ-ын “Гавьяат тамирчин”

1. Нацагийн Жамьян Тариат сум. Үндэсний бөхөөр барилдаж байхдаа 1969 онд Спортын “Гавьяат мастер” цол хүртсэн.

2. Мэндбаярын Жанцанхорлоо Өлзийт сум. УБХТН-ийн буудлагын төв клубийн даргаар ажиллаж байхдаа 1979 онд Спортын “Гавьяат мастер” цол хүртсэн.

3. Дуламжавын Мөнх-Эрдэнэ Булган сум. Үндэсний бөх, самбо барилдаанаар амжилт гаргасан учир 1998 онд “Гавьяат тамирчин” цол хүртсэн.

XI. “Гавьяат барилгачин”

1. Дамдингийн Эмээл. Хашаат сум. Улаанбаатар хотын барилга трестийн барилгачнаар ажиллаж байхдаа 1964 онд цол хүртсэн.

2. Сэрээтэрийн Насан. Эрдэнэ-мандал сум. Архангайн БУК-ын мужааны цехийн мастераар ажиллаж байх үедээ 1981 онд цол хүртсэн.

3. Данзангийн Цэдэнбатаа. Эрдэнэ-мандал сум. Улаанбаатар хотын Ханын материалын Комбинатад тоосгочноор ажиллаж байх үедээ 1981 онд цол хүртсэн.

XII. МУ-ын “Нисэхийн Гавьяат техникч”

1. Баатарын Сурмаахорлоо. Батцэнгэл сум. ИАТУЕГ-т онгоц засварын техникчээр ажиллаж байхдаа 1971 онд цол хүртсэн.

XIII. МУ-ын “Гавьяат тээвэрчин”

1. Рэнцэнгийн Ёндон. Батцэнгэл сум. Архангайн VI баазад жолоочоор ажиллаж байх үедээ. 1969 онд цол хүртсэн.

2. Батмөнхийн Пэрэнлэй Хотонт сум. Архангайн VI баазад жолоочоор ажиллаж байх үедээ 1969 онд цол хүртсэн.

3. Магсарын Равдан Батцэнгэл сум. Архангайн VI баазад жолоочоор ажиллаж байх үедээ 1971 онд цол хүртсэн.

XIV. МУ-ын “Соёлын Гавьяат зүтгэлтэн”

1. Гомбожавын Гонгоржав Өндөр-Улаан сум. Хими, эрдэс судлаач, сэтгүүлчээр ажиллаж 2003 онд цол хүртсэн.

2. Гочоогийн Жамц “МОНЦАМЭ” –ийн сурвалчаар ажиллаж байхдаа 2006 онд цол хүртсэн.

3. Чойжилжавын Дамбажав Архангай аймгийн уугуул. “Дашчойлон хийд”-ийн тэргүүн хамбаар ажиллаж байхдаа 2007 онд цол хүртсэн.

XV. МУ-ын “Гавьяат уурхайчин”

1. Нанзадын Санжаа Цэнхэр сум. Их хайрхан уулын үйлдвэрт бэлтгэгчээр ажиллаж байх үедээ 1971 онд цол хүртсэн.

XVI. МУ-ын “Гавьяат холбоочин”

1. Жансрангийн Самбуу Баян-Уул сум. “Телефон радио ашиглалтын хороо”-ны даргаар ажиллаж байх үедээ 1971 онд цол хүртсэн.

2. Дэмбэрэлийн Готов. Хашаат сум. Холбооны барилга монтажийн газрын монтёроор ажиллаж байх үедээ 1981 онд цол хүртсэн.

XVII. МУ-ын “Гавьяат хуульч”

1. Равдангийн Өлзийбуян. Эрдэнэмандал сум. УЦСЕГ-ын ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байх үедээ 1971 онд цол хүртсэн.

2. Пунсалын Дайрийжав. Цэнхэр сум. УЕПГ-ын хяналтын прокуророор ажиллаж байх үедээ 2000 онд цол хүртсэн.

XVIII. МУ-ын “Худалдааны гавьяат ажилтан”

1. Дорлигжавын Галсан. Өндөр-Улаан сум. Улаанбаатар хотын нийтийн хоолны газарт зөвлөх тогоочоор ажиллаж байх үедээ 1974 онд цол хүртсэн.

XIX. МУ-ын “Гавьяат эдийн засагч”

1. Гомбын Самбуу. Хотонт сум. ХААЯ-ны ажилтан байхдаа 1977 онд цол хүртсэн.

XX. МУ-ын “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн”

1. Баатарын Чадраа. Тариат сум. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа 2001 онд цол хүртсэн.

2. Дамдинрагчаагийн Цэрэндорж. Жаргалат сум. Мал эмнэлгийн хүрээлэнд зөвлөхөөр ажиллаж байх үедээ 2001 онд цол хүртсэн.

3. Мандаржавын Ганзориг. Цэцэрлэг сум. ШУА-ын Инферматикийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байх үедээ 2006 онд цол хүртсэн.

XXI. МУ-ын “Гавьяат механикжуулагч”

1. Хандсүрэнгийн Самбага. Чулуут сум. Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн САА-д төмсний бригадын даргаар ажиллаж байх үедээ 1989 онд цол хүртсэн.

2. Намсрайн Ёндон. Эрдэнэмандал сум. Дархан-уул аймгийн Хонгор сумын “Их булаг” ХХК-д тракторч-Комбайнчнаар ажиллаж байх үедээ 1993 онд цол хүртсэн.

XXII. МУ-ын “Үйлчилгээний гавьяат ажилтан”

1. Самбуушаравын Отгонбаяр. Булган сум. УБ хотын ОСНААУ газарт техикчээр ажиллаж байх үедээ 1978 онд цол хүртсэн.

2. Ламжавын Цэгмэд. Цэцэрлэг хот. Багануур дүүргийн АҮК-д оёдолчноор ажиллаж байх үедээ 1991 онд цол хүртсэн.

3. Бальдирын Даваасүрэн. Эрдэнэмандал сум. ОНАА-н 7 дугаар конторт машинчаар ажиллаж байх үедээ 1997 онд цол хүртсэн.

XXIII. МУ-ын “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан”

1. Пүрэвжавын Дондогдорж. Ихтамир сум. Эсгий эсгийн гутлын үйлдвэрт ажиллаж байх үедээ1986 онд цол хүртсэн.

2. Цэрэндашийн Довчинхорлоо. Архангай Булган сум. III цахилгаан станцын автоматикийн цехийн засварчнаар ажиллаж байх үедээ 1991 ондц ол хүртсэн.

3. Доржхүүгийн Жанчив. Булган сум. “Эрдэнэт-Булган шугам”-ын дэд даргаар ажиллаж байхдаа 2000 онд цол хүртсэн.

XXIV. МУ-ын “Гавьяат нэгдэлчин”

1. Лхамжавын Гэндэнжамц. Хашаат сум. “Их эргэлт” нэгдлийн хоньчноор ажиллаж байх үедээ 1979 онд хамгийн анхны “Гавьяат нэгдэлчин” цол хүртсэн.

2. Ядамжавын Санжаа. Хашаат сум. “Их эргэлт” нэгдлийн хоньчноор ажиллаж байх үедээ 1983 онд цол хүртсэн.

3. Гомбын Балдан. Цэцэрлэг сум. “Шинэ амьдрал” нэгдлийн хоньчноор ажиллаж байх үедээ 1991 онд цол хүртсэн.

XXV. МУ-ын “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан”

1. Чойжилжавын Цэрэннадмид. 2000 онд цол хүртсэн.

2. Балжиннямын Намбар. Чулуут сум. “Оргил рашаан” сувилалын зөвлөх эмчээр ажиллаж байх үедээ 2001 онд цол хүртсэн.

3. Доржхүүгийн Дагвасүмбэрэл. Чулуут сум. Аймгийн ЭМГ-ын даргаар ажиллаж байх үедээ 2007 онд цол хүртсэн.

М.Далайхүү 2010.06.09

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)